976-70341111Улаанбаатар хот. Сүхбаатар дүүрэг. 1-р төрөхийн зүүн талд, Эмжж төв байр

“ТЭНЦВЭР СУДЛАЛ- IASS”

Дэвшилтэт шинжлэх ухааны олон улсын анхдугаар симпозиумд “ЭМЖЖ” эмнэлэг оролцож байна.

Тэнцвэрийн оношлогоо, нөхөн сэргээлтийн талаар дэлхийн 28 орны 121 нарийн мэргэжлийн эмч нар БНСУ – ын Сөүл хотноо хуралдлаа.
Тус хурлаар:
- Толгой эргэх тэнцвэр алдагдах тухай орчин цагийн ойлголт,
- Тэнцвэр алдагдалтыг оношлох шинэ технологи
- Толгой эргэх мэдрэмжийг үнэлэх, удирдах арга зүй
- Амьсгалын замын болон балансын нөхөн сэргээлт сэдвүүдээр Дэлхийн шилдэг судлаач эмч нар эрдэм шинжилгээний ажлынхаа үр дүнг хэлэлцүүлж шинэ мэдээлэл, мэдлэг хуваалцлаа.

Анх удаагаа зохион байгуулагдаж буй тус хуралд “ЭМЖЖ” ЧХХ сонсгол судлалын төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн ЧХХ, Тэнцвэр судлалын эмч Э.Дэлгэрзаяа, Ч.Сайнбилэг, Н.Тэргэл нар багаараа оролцсон юм.

Дашрамд дуулгахад Дотор чихний шалтгаантай тэнцвэр алдах эмгэгүүдийг оношлох зорилгоор 2016 оны 5-р сараас Тэнцвэрийн лабораторыг “ЭМЖЖ” эмнэлэг байгуулсан билээ. Энэхүү Тэнцвэрийн лаборатори нь МУ-н анхны бөгөөд цор ганц лаборатори юм.

Сөүлийн үндэсний их сургуулийн “Бундан” эмнэлэгтэй хамтран “Дотор чихний” чиглэлээр мэргэжил дээшлүүлэх болон туршлага солилцох үйл ажиллагаануудыг жил бүр тогтмол зохион байгуулдаг ба БНСУ-д Тэнцвэр судлалын эмч нарыг тусгайлан бэлтгэх сургалтад 4 эмчийг 6 сараас 1 жилийн хугацаатайгаар хамруулаад байна.

“Бундан” эмнэлэг болон БНСУ-ын SOREE чихний эмнэлгүүдийн Тэнцвэрийн лабораториудтай хамтран ажиллаж техникийн болон арга зүйн зөвлөгөө авч үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна.

БНСУ-ын SLMED эмнэлгийн тоног төхөөрөмжийн үйлдвэрийн бүтээгдэхүүнээр
тэнцвэрийн лабораторио тоноглож Videonystagmogram (VNG), Илчит сорилын төхөөрөмж (Caloric test) зэргийг худалдан авч суурилуулав. Эдгээр тоног төхөөрөмжүүдийн тусламжтайгаар дотор чихний олон эмгэгийг ялган оношлоход чухал ач холбогдолтой юм.