976-70341111Улаанбаатар хот. Сүхбаатар дүүрэг. 1-р төрөхийн зүүн талд, Эмжж төв байр

Монголын чих хамар хоолойн эмч нар, резидент, төгсөгч нарын анхдугаар "СПОРТЫН НААДАМ" өнгөрөгч амралтын өдрүүдээр АШУҮИС-ийн спортын зааланд зохион байгуулагдлаа. "ЭМЖЖ", ЭХЭМҮТ, УНТЭ, ШУГТЭ, АШУҮИС багуудын нийт 100 гаруй тамирчид оролцсон тус тэмцээн спортын 5 төрлөөр зохиогдсон бөгөөд багийн дүнгээр "ТЭРГҮҮН" байрт "ЭМЖЖ" Чих хамар, хоолой, сонсгол судлалын төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн хамт олон шалгарч анхдугаар тэмцээний аварга болж, шилжин явах цомыг гардан авлаа.