976-70341111Улаанбаатар хот. Сүхбаатар дүүрэг. 1-р төрөхийн зүүн талд, Эмжж төв байр

"ХАМАР, ХАМРЫН ХӨНДИЙ, ДУНД ЧИХНИЙ ХУРЦ, АРХАГ ҮРЭВСЛИЙН ОНОШИЛГОО, ЭМЧИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ ЧИГ ХАНДЛАГА" СЭДЭВТ ОУ - ЫН СЕМИНАР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

МУ-ын "ЭМЖЖЭM" эм ханган нийлүүлэх байгууллага, БНСУ-ын "Ханлим" фарм компани, БНСУ-ын ЭСЯ, "Котра Монгол" дэмжигч агентлаг хамтран зохион байгуулсан "Хамар, Хамрын дайвар хөндий, дунд чихний хурц, архаг үрэвслийн оношилгоо, эмийн эмчилгээний чиг хандлага" сэдэвт семинар 2019 оны 03 - р сарын 16 - ны өдөр "Шангрила" зочид буудлын хурлын танхимд амжилттай зохион байгуулагдлаа. Тус семинарт хот хөдөөгөөс зорин ирсэн 150 гаруй Чих хамар хоолой, сонсгол судлалын нарийн мэргэжлийн эмч нар хамрагдсан бөгөөд энэхүү семинарын онцлог нь БНСУ - ын өргөн бүрэлдэхүүнтэй баг хүрэлцэн ирж МУ-д зохион байгуулагдаж буй уг арга хэмжээнд оролцсон явдал байлаа.


БНСУ - аас хүрэлцэн ирсэн зочин Профессор Ким Жин Күүк (Konkuk Univ. Medical center) "Үнэрлэхүй буурах үеийн эмчилгээний менежмент" сэдвээр, Лий Чи Кео (Soon Chung Hyang Univ. Hospital) "Дунд чихний цочмог ба архаг үрэвсэл" сэдвээр тус тус лекц тавьсан бол МУ-ын ЭМЯ-ны Салбар зөвлөлийн дарга, АШУҮИС-ийн ЧХХ-н тэнхмийн багш Доктор Дэд Профессор Э.Жаргалхүү "Хамрын дайвар хөндийн үрэвсэл" сэдвээр, мөн АУ-ы Докторант "ЭМЖЖ" эмнэлгийн ЧХХ, Тэнцвэрийн эмч Э.Дэлгэрзаяа "Гадна чихний үрэвслийн эмчилгээний менежмент" сэдвүүдээр тус тус лекц тавьж мэдээлэл солилцсон нь шинэлэг үр дүнтэй судалгааны ажлууд байсныг оролцогчид онцолж байлаа.

2006 оноос үйл ажиллагаа эрхэлж буй "ЭМЖЖЭМ" ЭХНБ - нь Итали болон БНСУ- уудтай албан ёсны хамтын ажиллагааг өрнүүлдэг бөгөөд энэ удаад БНСУ - ын "Ханлим" компанитай хамтран энэхүү семинарыг зохион байгууллаа.

"ЭМЖЖЭМ" ЭХНБ нь Чих, хамар хоолойн эм, эмнэлгийн хэрэгсэлийн багц бүтээгдэхүүний чиглэлд онцгойлон анхаарч ажилладаг бөгөөд нарийн мэргэжлийн эмч нарын тавих шаардлага, хэрэглэгчийн хүсэлтэд нийцсэн бүтээгдэхүүнийг өөрийн орны эрүүл мэндийн салбарт тогтмол манлайлан нийлүүлэхэд үйл ажиллагааны гол хүчээ чиглүүлэн ажлладаг нь тэдний онцлог билээ.