976-11-322628 Улаанбаатар хот. Сүхбаатар дүүрэг. 1-р төрөхийн зүүн талд, Эмжж төв байр

АЗИ НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН ХАРШИЛ, ДАРХЛАА СУДЛАЛЫН “APAAACI & APAPARI - 2018” ХУРАЛД “ЭМЖЖ” ЭМНЭЛЭГ АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

Тайландын Вант улын нийслэл Банкок хотноо 2018 оны 10-р сарын 11-14-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Ази Номхон Далайн бүсийн орнуудын хамтарсан Харшил, дархлаа судлалын нийгэмлэгээс уламжлал болгон зохион байгуулдаг “APAAACI & APAPARI - 2018” эрдэм шинийлгээний хуралд МУ-ыг төлөөлөн “ЭМЖЖ” эмнэлгийн Харшлын эмч Б.Энхзаяа, Я.Саруулзул нар амжилттай орлцлоо.

Олон улсын тэргүүлэх эмч мэргэжилтнүүдийг хамруулан зохион байгуулсан уг арга хэмжээний үеэр Дэлхий дахинаа хамгийн сүүлийн үед нэвтрүүлж буй эмчилгээний арга зүй, туршлага мэдээллийг солилцох өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлж харшлын болон дархлаа судлалын чиглэлээр орон орны эмч судлаачдын гүйцэтгэсэн судалгааны болон эмчилгээний үр дүнгийн тайлан мэдээлэлтэй танилцах боломж оролцогч нарт нээлттэй байлаа.

Харшил, дархлаа судлалын чиглэл үйл ажиллагаа эрхлэж буй улс орнуудын эмч мэргэжилтэнүүд, бүс улсуудын нийгэмлэгийн цаашдын хөгжилд хязгааргүй боломж олгох зорилго агуулга бүхий энэхүү арга хэмжээнд ЭМЖЖ эмнэлгийн ЧХХ – н эмч Я.Саруулзул “Хамрын харшлын шинжтэй 3-12 насны хүүхдэд өвөрмөц IgE тодорхойлсон үр дүн” сэдвээр ханын илтгэл хэлэцүүлж амжилттай оролцсон билээ.