976-11-322628 Улаанбаатар хот. Сүхбаатар дүүрэг. 1-р төрөхийн зүүн талд, Эмжж төв байр

ХЭНТИЙ АЙМГИЙН ДЭЛГЭРХААН СУМ 
2 – Р БАГИЙН МАЛЧИН Ө.ОЮУНТУЯА:

“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛИЙГ ДАВАН ТУУЛСАН. ОДОО БИ ЭРҮҮЛ ХҮН”.

30 гаруй жил огт сонсголгүй аж төрсөн Ө.Оюунтуяа шинжлэх ухааны ололт дэвшил, эрүүл мэндийн салбарийн хөгжил, эмч нарын туршлагатай багийн тусламжтайгаар хорвоог сонсох мэдрэхүйгээ дахин нээж өөрийнх нь өгүүлсэнээр “шинээр төрсөн” билээ.

Анх 1982 онд буюу 8-р ангидаа уушигны хатгалгаа нь хүндэрч сонсгол буурах эрсдлийг дагуулжээ.

Улмаар сарын дараанаас л огт сонсголгүй болж тэр цагаас хойш 30 гаруй жил чимээгүй ертөнцөд аж төрсөн түүнд бүх зүйлээ алдсан мэт цочирдом санагдсан бизээ.

Өсвөр насны балчир охин, сурч, хөгжиж явсан цовоо насандаа сонсголоо алдсан нь зөвхөн сонсгол биш өөр олон зүйлээ алдах шалтгаан болжээ. Боловсрол, мэргэжил, ирээдүйн бүх зорилгоо сонсголтойгоо хамт алдсан тэрээр 30 жил зөвхөн хорвоог дахин сонсох зорилгод өөрийгөө зориулж олон аргаар оролдсон ч амжилтад эс хүрчээ.

Хөгжлийн бэрхшээлтэй нүүр тулж хэдий тэмцсэн ч, илтгэл мохолгүй зүтгэсэн ч 30 жил гэдэг нэг хүний амьдралд дэндүү урт хугацаа тул тэрээр эвлэрч бичгээр л бусадтай харилцаж бодол хүслээ дотроо тээсээр 2012 онтой золгожээ.

Чимээгүй ертөнцөд туулсан 30 жилийн хугацаандаа тэрээр гэр бүл бүтээж нэг хүү төрүүлсэн ч хамгийн хайртай хүмүүсээ харж л хайрлахаас сонсох боломжгүй байв.

Гэтэл нэг л өдөр түүнд итгэл найдвар тээлгэсэн нэгэн мэдээ хүрчээ. Энэ бол 2009 оноос хойш Монгол улсад Австрали улсын “Кохлеар” фирмийн дунгийн суулгац суулгах хагалгааг амжилттай нэвтрүүлж, үр дүнтэй хэрэгжүүлж, огт сонсголгүй иргэдэд сонсгол бэлэглэж ирсэн, шинжлэх ухааны ололт дэвшлээс эх орондоо хүртээж буй “ЭМЖЖ” эмнэлгийн хамт олны тухай түүнд дүү нь дуулгажээ.

Сонсохын төлөөх түүний зүтгэл унтраагүй тул эмнэлгийн хамт олонтой холбогдож улмаар 2011 оны 11 сард шинжилгээ өгч 12-р сард хагалгаа хийлгэх боломжтой тухай мэдээг авчээ.

Ийнхүү 30 жилийн турш сонсголоо алдсан түүнд “ЭМЖЖ” эмнэлгийн Зөвлөх эмч Э.Жаргалхүүгээр ахлуулсан мэс заслын баг Дунгийн суулгац суулгах хагалгааг амжилттай гүйцэтгэж үр дүнд хүрчээ.

“Дахин төрсөн мэт боллоо” гэж сонсголоо сэргээлгэсэн Ө.Оюунтуяа хагалгааны дараах үр дүнгээ илэрхийлж байсан тэрээр өнөөдөр дунгийн суулгац хагалгааг хийлгэхээр судлаж буй өөртэйгөө ижил асуудалтай олон хүмүүст зөвлөгөө өгч сэтгэлийн дэм болсоор байна.

Хөгжлийн бэрхшээлтэй 30 жил тэмцсэн тэрээр одоо хэвийн хэмжээнд эрүүл хүнтэй ижил төвшинд сонсож байна.

Дунгийн суулгац хагалгааны дараа тэрээр хамгийн түрүүнд хүүгийнхээ дуу хоолойг сонссоноо, байгалийн чимээг чагнаснаа, түүнд хичнээн гайхамшигтай байсан тухай сэтгэл дүүрэн хуучилснаас уншигч танд дуулгасандаа таатай байна.

2018 он