976-11-322628 Улаанбаатар хот. Сүхбаатар дүүрэг. 1-р төрөхийн зүүн талд, Эмжж төв байр
1 ортой өрөө
1 ортой өрөө
2 ортой өрөө
2 ортой өрөө
Эмч нар
Эмч нар
Мэс засал

Мэс засал, стационарын тасаг нь Мэс заслын бүрэн тоноглоглол бүхий 3 заалтай бөгөөд сүүлийн 3 жилийн дунджаар жил бүр 1200 гаруй чих, хамар, хоолойн мэс засал хийгдэж байна.

Хамрын мэс засал:

•    Хамрын хөндийн дурангийн мэс засал
•    Хамрын дайвар хөндийн дурангийн мэс засал
•    Хамрын хөндийн ургацаг авах мэс засал
•    Хамрын гоо сайхны мэс засал
•    Хамрын таславчийн мурийлт засах мэс засал
•    Хамрын самалдаг засах мэс засал
•    Хамрын ясны хугарал засах мэс засал

Чихний мэс засал:

•    Чихний микроскопийн болон дурангийн мэс засал
•    Чихний хэнгэрэг нөхөх мэс засал
•    Мастойдэктомин болон хэнгэрэг нөхөх мэс засал
•    Сонсголын ясыг  титан протезиор орлуулан, сонсгол сэргээх мэс засал
•    Тимпанодренаж түбе тавих мэс засал
•    Төрөлхийн болон олдмол сонсгол бууралтын хүнд хэлбэрийн үед дунгийн суулгацаар сонсгол оруулах
•    Чихний дэлдэн засах мэс засал
•    Чихний төрөлхийн цорго авах мэс засал
•    Чихний төрөлхийн гажиг засах мэс засал /МУ-д чихний төрөлхийн гажиг засдаг цорын ганц эмнэлэг юм./

Хоолойн мэс засал

•    Тагнайн гүйлсэн булчирхай авах мэс засал
•    Нармайн гүйлсэн булчирхай авах мэс засал

Хэвтэн эмчлүүлэх тасаг:

Манай тасаг нь Эмч 2, стационарын сувилагч 4, ариутгагч 3, үйлчлэгч 3 гэсэн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг.“ЭМЖЖ” эмнэлгийн стационари нь А1, А2 мэс заслын 25 ортой тасаг, В эмийн эмчилгээний 8 ортой тасаг, эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах хэсэг, хүлээн авах гэсэн хэсгүүдээс бүрддэг. Мэс заслын дараах 1 болон 2 ортой өрөөтэй. Үйлчлүүлэгч танд тав тухтай, тохилог орчинд чанартай хүнсээр эрүүл хоол бэлтгэн дайлж, мэргэжлийн эмч нар стандартын дагуу эмчилгээ хийнэ. Мөн та эрүүл мэндийн даатгалтай бол хөнгөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой.

Эргэлтийн цаг: Бүх өдөр 08:00-22:00

Эмнэлэгт хэвтэхээр ирэхдээ анхаарах зүйлс:

•    Аяга, халбага ахуйн хэрэглээний зүйлс
•    Ариун цэврийн хэрэгсэл
•    Хөнгөн хувцас

Физик эмчилгээ     

Физик эмчилгээний кабинет нь Чих Хамар Хоолойн цочмог эмгэгтэй бүх насны үйлчлүүлэгчдийг хүлээн авч эмчийн зааврын дагуу чих болон хамрын шарлага, лазер, хоолойн шарлага зэргийг тогтмол хийж гүйцэтгэж байна.
•    УВЧ - Чих хамар хоолойн үрэвсэлт өвчнүүдийн үед эмчийн заалтаар хэрэглэнэ.
•    Лазер- Чих хамар хоолойн үрэвсэлт өвчнүүдийн үед эмчийн заалтаар хэрэглэнэ. Сүүлийн үеийн тоног төхөөрөмж юм.
•    Окуф - Хоолой, хамрын үрэвсэлт өвчнүүдийн үед хэрэглэнэ.
    Мөн чих хамар хоолойн хэсгийн эмчилгээг зориулалтын тоног төхөөрөмжийн тусламжтай, эмчийн заавраар тогтмол хийж байна.