976-11-322628 Улаанбаатар хот. Сүхбаатар дүүрэг. 1-р төрөхийн зүүн талд, Эмжж төв байр
Ахмад буурлууд, балчир хүүхдүүд, ажил ихтэй нөхрөө, алжааж ядарсан эхнэрээ амраах хотоос холгүй ч байгаль сайхан, үнэ боломжийн ч үйлчилгээ сайтай, удаан жилийн туршлагатай ч цоо шинэхэн тохижилттой, эмчилгээтэй, сувилгаатай, эмчтэй, сувилагчтай, тоног төхөөрөмжтэй, өвөл зуны байртай, өөрөө хүлэмжтэй, шинэ ногоотой, жимстэй, сүү сааль, цагаан идээтэй, Сэргээн засах сувилал “ЭМЖЖ”-г танилцуулж байна.

“ЭМЖЖ” Сэргээн засах сувилал нь бүрэн засвар тохижилт хийж бүрэн шинэчлэгдсэн бөгөөд эрхэм өндөр зэрэгллийн эмчилгээний тоног төхөөрөмжөөр нарийн мэргэжлийн оношилгоо, дотор, мэдрэл, чих хамар хоолой, хөдөлгөөн засал, физик болон уламжлалт, нөхөн сэргээх эмчилгээг мэргэжлийн эмч, сувилагч нарын хяналтаар хийж гүйцэтгэж байна.

Нийт 50 ортой, энгийн болон люкс өрөөнүүдэд амрагч таны ая тухыг хангах бүх л зүйлсийг тохижуулсан бөгөөд Тв, интернет, халуун хүйтэн ус, өрөөний үйлчилгээтэй. 
4 улиралын 2 корпус байгууламжаас гадна өвлийн байшин, зуны гэрүүдийг тохижуулж гадаа талбай, орчны тохижилтыг ч цогцоор нь гүйцэтгэв.

Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ зориулсан тусгай үйлчилгээт орчин, хөдөлгөөний дутагдлаас ангижруулах дасгалын танхим, мэргэжлийн хөдөлгөөн засалчийн эмчилгээ, шарлага иллэг, төөнүүр, бариа засал, шавар, усан эмчилгээ, бүх төрлийн сэргээн засах эмчилгээ хийх физик эмчилгээний тасаг, хаш чулуун ор, чих хамар хоолойн нарийн мэргэжлийн үзлэг оношилгоо, эмчилгээний өрөөнүүдээр танд үйлчлэх болно.

Хүний биеийн дархлааг дэмжих эрүүл мэндийн жор бүхий хоол хүнсийг өөрийн аж ахуйд тарьж ургуулж өсгөж үржүүлсэн органик ногоо, малын махаар ханган, эрүүл ахуйн стандартад нийцсэн гал тогоонд мэргэжлийн тогооч гүйцэтгэн дайлна.

Зуны цагт гүний саам, цагаан идээгээр цэвэр агаар байгалийн сайханд шавар эмчилгээгээр “ЭМЖЖ” сувилал эрхэм танд үйлчлэх болно. 
Улаанбаатар хотоос 50 км зайд Төв аймгийн Баянчандмань сумын нутагт Дарцагт уулын энгэрт байгалийн үзэсгэлэн бүрдсэн газарт “ЭМЖЖ” сэргээн засах сувилал байрлаж байна.

Магадлан итгэмжлэгдсэн “ЭМЖЖ” сэргээн засах сувилал нь ахмад настанд хөнглөлттэй үйлчлэх НХХЯ-ны тендерт жил бүр шалгардаг бөгөөд манай сувиллаар үйлчлүүлсэн тэтгэврийн насны ахмадууд ХХҮГазартай хийсэн гэрээний дагуу буцаан олголт авах боломжтойг дуулгахад таатай байна.

suwilal11
suwilal11
suwilal12
suwilal12
suwilal13
suwilal13
suwilal14
suwilal14
suwilal15
suwilal15

“ЭМЖЖ” СЭРГЭЭН ЗАСАХ СУВИЛАЛ ЭРХЭМ ТАНЫГ УРЬЖ БАЙНА.