976-11-322628 Улаанбаатар хот. Сүхбаатар дүүрэг. 1-р төрөхийн зүүн талд, Эмжж төв байр

Цагийн хуваарь

Даваа-Баасан
08:00-20:00
Бямба
11:00-15:00
Ням
11:00-15:00

Яаралтай тусламж

Үйлчлүүлэгч танд манай эмнэлэгийн яаралтай тусламж 24/7 цагаар байнга үйлчилж байна.

ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН УТАС:

11-322628, 11-318086

Захиалга

Одоогоор цагийн систем бүрэн ажиллагаанд ороогүй байна. шинэчлэлтийн ажил хийгдэж байна.
үзлэгийн цаг авах
Лаборатори:
“ЭМЖЖ” Эмнэлгийн лаборатори нь хэвтэн эмчлүүлэхэд болон амбулаториор үйлчлүүлэгчдэд:
•    Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
•    Цусны бүлэгнэлт (Коагулограмм)
•    Биохими
•    Вирус маркер (B, C вирус)
•    Иммунологи (Асло СRP, РФ)
•    ДОХ, Тэмбүү
•    Шээсний ерөнхий шинжилгээ
•    Сахар
•    Цусны бүлэг, Резус Фактор
•    Бактериологи гэх мэт нарийн шинжилгээг ажлын өдрүүдэд 09:00-15:00 цагийн хооронд тогтмол хийж гүйцэтгэнэ.
Бид клиник гематологийн шинжилгээг сүүлийн үеийн (MINDRAY) BC 2800 аппаратаар уншуулан 18 үзүүлэлтээр хариуг гаргана. Клиник гематологийн шинжилгээний гадаад дотоод хяналтыг тогтмол хийж, 2009 оноос хойш чанарын хяналтад тогтмол амжилттай хамрагдаж ирлээ.

Дүрс оношлогоо:
ХБНГУ-ын Siemens Somatom Emotion компьютер томографын аппаратаар чих хамар хоолойн эмгэгийг шинжилж, мэс заслын заалт гаргаж байна.

Хийгдэх шинжилгээ:
•    Чамархай ясны компьютер томограф
•    Хамар дайвар хөндийн компьютер томограф
Дижитал рентгэн:
LX20 дижитал рентген аппарат, орчин үеийн CR30-X Дижитайзер, Drystar5302 хэвлэгч принтер NX программ ашиглан шинжилгээ хийж байна.
•    Хамар ясны хугарал . Хамар дайвар хөндийн зураг
•    Аденойд (нармайн гүйлсэн булчирхайн зураг)
•    Уушиг, Цээжний том зураг/2 байрлалд/
•    Эгэм мөр болон дээд мөчдийн зураг
•    Багана нуруу /хүзүү, сээр нуруу, бүсэлхий нуруу, ууц, ахар сүүлний зураг/тус тус 2 байрлалд
Компьютер Томографи болон Рентген шинжилгээ хийлгэхийн өмнө анхаарах зүйлс
1.Шинжлүүлэгч та шинжилгээ хийлгэхийн өмнө гар утсаа унтраасан байх.
2.Шинжлүүлэгч та өөрийн бие дэх металл зүйлсийг авсан байх.
3.Шинжилгээ хийж байх үед зөвшөөрөлгүй хаалга онгойлгохгүй байх.
4.Хэрэв та жирэмсэн бол шинжилгээ эхлэхээс өмнө урьдчилан мэдэгдэх.
Ажиллах цагийн хуваарь: Даваа-Баасан 08:00-19:00, Бямба 10:00-15:00
Бусад шинжилгээ:
•    Риноманометр – Хамрын амьсгалын үйл ажиллагааг  хэмжиж битүүрэлтийн зэргийг нарийвчлан гаргадаг.
•    Олфактометр – Хамрын үнэрийн мэдрэлийн үйл ажиллагааг оношилно.
Дээрх 2 оношилгоо нь хамрын үйл ажиллагааг цогц үнэлэх чадамж бүхий МУ-н хэмжээнд цорын ганц төхөөрөмжүүд юм.
•    Зүрхний цахилгаан бичлэг

Оншилгоо
Оншилгоо
Оншилгоо
Оншилгоо
Оншилгоо
Оншилгоо