976-11-322628 Улаанбаатар хот. Сүхбаатар дүүрэг. 1-р төрөхийн зүүн талд, Эмжж төв байр

Мэргэшсэн баг хамт олон

Мэргэшсэн баг хамт олон

Үүсгэн байгуулагч Монгол улсын хүний гавьяат эмч, АШУ-ны Доктор, Профессор Батын Эрдэнэчулуун.
Батын Эрдэнэчулуун нь 1976 онд АУДС-г төгсөж төрөлх нутаг Ховд аймгийн Зэрэг сумандаа хүний их эмч, улмаар ЭНЭШҮТ-ийн ЧХХ-н тасгийн эмч, тасгийн эрхлэгч, АУИС-ийн ЧХХ-н тэмхимийн багш, тэнхимийн ахлах багш, тэнхимийн эрхлэгч, ЭХЭМҮТ-ийн ЧХХ-н Зөвлөх эмчээр томилогдон ажиллахын сацуу эдгээр он жилүүдэд “Монголын Чих хамар хоолойн нийгэмлэг” болон “Хүүхдийн ЧХХ-н нийгэмлэг”, “Кохляар Монголия” ТББ,  “Солонгос Монголын эрүүл мэндийн Баатархайрхан Бундаан” төв, “Сонсгол, Чих, Хамар судлал” ТББ-ийг үүсгэн байгуулсан бөгөөд МХАҮҮТ-ын дэргэд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийг үүсгэн байгуулж, зөвлөлийн дарга, ЭМЯ-ны Мэргэжлийн салбар зөвлөлийн даргаар ажиллаж, Монгол улсын эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн салбарт томоохон  хувь нэмэр оруулсан нийгмийн зүтгэлтэн билээ.
1993 оноос “ЭМЖЖ” Чих хамар хоолойн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийг үүсгэн байгуулж, 2001 оноос гадна, дунд чихний төрөлхийн гажиг засах мэс заслыг Монгол улсад анх удаа амжилттай хийж, чихний арав гаруй төрлийн мэс засал эмчилгээг дэлхийн жишиг, загвараар олон улсын төвшинд хийж, гүйцэтгэх боломжийг МУ-д нутагшуулсан анхдагч, түүхэн гавьяатан юм.  

ЭМЖЖ эмнэлэг нь анх 1993 онд “Сонор-Ж” үүдэн эмнэлгийн хэлбэрээр байгуулагсан. Энэ үед ЧХХ эмч 1, сувилагч 1, эмнэлгийн хэрэглэлийн менежер 1, туслах аж ахуйн 2 ажилчин бүгд 6 орон тоотой үйл ажиллагаагаа эхэлсэн байна.

•    1997 онд  “ЭМЖЖ” ХХК болон өргөжиж, улмаар 15 ортой, мэс заслын хэсэгтэй стационари нээж, ЧХХ эмч 3, унтуулгын эмч 1, сувилагч 4, лаборант 1, 4 үйлчлэгчтэйгээр ажиллаж байсан.
•    2001 онд сонсгол судлалын иж бүрэн кабинет, сонсголын аппаратын тохируулга, засварын кабинетыг Монгол улсад анх удаа нээж анхны проакустикын инженерүүдийг бэлтгэсэн бөгөөд Монгол улсад анхны дижитал сонсголын аппаратын тохируулгыг олон улсын стандартад тохируулж эхэлсэн байна.
•    2005 онд “ЭМЖЖ” эмнэлэг нь анхны өөрийн байртай чих, хамар хоолойн хувийн эмнэлэг болж, үйл ажиллагаагаа өргөжүүлж байжээ.
        Мөн энэ онд амжилттай магадлан итгэмжлэгдэж байсан.
•    2006 онд Монголд анх удаа дунд чихний эмгэг болон сонсголын хүнд зэргийн бууралттай хүний сонсголын ясыг төрөл бүрийн протезоор солих мэс засал, дөрөө ясыг протезоор солих мэс заслуудыг хийж эхэлсэн бөгөөд хагалгааны дараах сонсгол сайжралын үр дүн 91% байсан.
•    2009 онд Австрали улсын Кохлеар фирмийн албан ёсны дистрбьютерийн гэрээ байгуулж  төрөлхийн таг дүлий хүүхдүүдэд сонсгол оруулах дунгийн суулгац хагалгааг  хийж эхэлсэн.
•    2011 оноос хамрын дурангийн мэс засал хийгдэж эхэлсэн.
•    2012 оноос хамрын гоо сайхны мэс засал хийгдэж эхэлсэн.  
•    2015 оноос Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд сонсгол сэргээх, мэс заслын дараах сонсгол, хэл яриа үүсгэх, оюун ухаан  хөгжүүлэх зорилгоор хэл заслын Монгол улсад анхны ”Дун”  цэцэрлэг байгуулан ажиллаж байна.
•    2016 онд Тэнцвэрийн лаборатори байгуулан CALORIC TEST болон VIDEO NYSTAGMО GRAPHY аппаратуудыг оношилгоондоо ашиглаж, дотор чихний гаралтай тэнцвэрийн үйл ажиллагаа алдагддаг олон эмгэгүүдийг ялган оношилж эхэлсэн.
•    Мөн 2017 оноос чихний дурангийн мэс заслыг өөрийн эмнэлэгт нутагшуулан  хийж байна.

Ийнхүү “ЭМЖЖ” эмнэлэг нь 2005, 2007, 2009, 2012, 2014 онуудад амжилттай магадлан итгэмжлэгдэж байсан.
2006, 2008, 2009, 2011, 2013, 2015, 2016 онуудад сонгон шалгаруулалтад 98%-ийн үзүүлэлттэй сонгон шалгарч байсан билээ.