976-11-322628 Улаанбаатар хот. Сүхбаатар дүүрэг. 1-р төрөхийн зүүн талд, Эмжж төв байр

Эрхэм үйлчлүүлэгч танд ”ЭМЖЖ” Чих хамар хоолой, сонсгол судлалын төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн хамт олны өмнөөс мэндчилж байна.

ЭМЖЖ эмнэлэг нь 1997 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын эрүүл мэндийн салбарын туршлага, ололт амжилтаас  цаг алдалгүй өргөн хүрээнд судалж Монголын ард түмний эрүүл мэнд болон , МУ-ын эрүүл мэндийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулж, ЧХХ -н салбарт манлайлагч байх явдал юм. 

Бид энэ зорилгынхоо хүрээнд ХБНГУ, БНСУ, БНХАУ, Австрали, Итали, АНУ, БНХАУ  зэрэг өндөр хөгжилтэй орнуудын Их сургуулийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн эмч, мэргэжилтнүүд, эмнэлгийн тоног төхөөрөмжийн байгууллагуудтай хамтран ажиллаж, эрдэм шинжилгээ сургалтын олон талт  арга хэмжээ тогтмол зохион байгуулж байна.

Бид энэхүү гадаад дотоодын харилцагч нартай хамтран ажилласнаар ОУ-н төвшинд хүрсэн чанартай үйлчилгээг та бүхэндээ хүргэх эрхэм зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

 

“ЭМЖЖ” Чих Хамар хоолойн эмнэлэг нь Монголд улсад дэлхийн жишигт нийцсэн  үйлчилгээ, тоног төхөөрөмж болон техиологийг нэвтрүүлж, салбартаа манлайлагч байх байр сууриа төлөвшүүлэх хүрээнд дараах тусламж үйлчилгээг бүрэн нэвтрүүллээ. Үүнд:

 

  • Төрөлхийн сонсголгүй болон сонсголын хүнд хэлбэрийн бууралттай хүнд Дунгийн суулгац буюу Кохлеар /Cochlear/ имплант  мэс засал
  • Дунд чихний сонсголын ясны эмгэгийн шалтгаант сонсгол бууралтын үеийн титан протез суулгах мэс засал
  • Дунд чихний төрөлхийн гажигийн үеийн суваг нээх болон сонсгол оруулах мэс засал
  • Дунд чихний төрөлхийн гажигийн үеийн БАХА /BAHA/ мэс засал
  • Хамрын дурангийн мэс заслууд
  • Хамрын гэмтлийн шалтгаант , гэмтлийн нөхөн сэргээх мэс заслууд
  • Чих хамар хоолой, Сонсгол судлалын оношлогооны хамгийн сүүлийн үеийн өндөр мэдрэх багаж , тоног төхөөрөмж ашигладаг боллоо
  • Дотор чих болон тэнцвэр алдагдалтын оношлогооны кабинеттай боллоо

 

Бид МУ-ын хууль, дүрэм, стандартын хүрээнд, шинжлэх ухааны ололт амжилтыг ашиглан, үйлчлүүлэгч та бүхэндээ үйлчилж  ажиллана.



"ЭМЖЖ" эмнэлгийн зөвлөх эмч, АУ-ны доктор, дэд профессор Э.Жаргалхүү