976-11-322628 Улаанбаатар хот. Сүхбаатар дүүрэг. 1-р төрөхийн зүүн талд, Эмжж төв байр
Анх 2001 онд АУИС-тай оюутан сургах гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Энэ үеээс хойш 2010 оноос Ач АУДС,  2013 оноос Оточ Манарамба сургуулиудтай тус тус сургалтын бааз эмнэлгийн гэрээтэй ажиллан жилд дунджаар 780 гаруй оюутанд ЧХХ судлалын хичээл зааж байна.
2012 онд ЭМЯ-ны боловсролын зөвлөл, ЗГХА-ЭМХТ-өөс төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалт явуулах эрхийн дагуу жилд дунджаар 6-8 резидент эмч сургаж, сар бүр тэтгэлэг олгодог.

Эдгээр төгсөгчдийн 94.3% нь ажлын байраар хангагдсан байна.Мөн төрөлжсөн болон дээшлүүлэх сургалтаар 5-6 мэргэжилтэн бэлтгэж байна. “ЭМЖЖ” эмнэлэг нь резидент эмч нарыг жилд нэг удаа БНСУ-руу, 14-21 хоногийн богино хэмжээний сургалтанд хамруулдаг. Энэхүү сургалтын бүх зардлыг эмнэлэг хариуцдаг. АШУҮИС-ийн захиалгаар ЧХХ судлалын онолын болон дадлагын хичээлийн сурах бичгүүдийг боловсруулан гаргасаар байна. 2014-2017 оны хооронд хийгдсэн 120 гаруй бичил мэс заслын видеог CD дээр хуулан авч, видео хичээлийн сан үүсгэв.
2017 онд цахим номын санг 2000 ам.долларын үнэ бүхий 22 англи сурах бичгээр баяжуулав.Мөн сургалтын өрөөний номын санг шинээр хийж өргөтгөв.2014-2017 онуудад БНСУ, ХБНГУ, БНХАУ, ОХУ зэрэг улсад адил төстэй үйл ажиллагаа явуулдаг эрүүл мэндийн байгууллагуудаас эмнэлгийн бүтэц, зохион байгуулалт, шинэ техник, технологи, тусламж үйлчилгээний орчин үеийн арга зэрэгт   удирдах ажилтнуудыг сургалтанд хамруулах,   туршлага судлуулах үйл ажиллагааг идэвхжүүлэн ажиллаа.

2014-2017 онд ЧХХ эмч нарыг олон улсын 3-6 сарын урт хугацааны сургалтанд хамруулан нарийн мэргэжил эзэмшүүлсэн бөгөөд бүх зардлыг эмнэлгийн зүгээс гаргалаа. Магадлан итгэмжлэлийн хугацаанд нийт эмнэлгийн эмч, мэргэжлийн ажилчдыг олон улсын сургалт семинарт томилолтоор явуулахад 2014 онд 61.2 сая төгрөг, 2015 онд 81.1 сая төгрөг, 2016 онд 130.1 сая төгрөг, 2017 онд 117.8 сая төгрөг  зарцуулсан байна.