976-11-322628 Улаанбаатар хот. Сүхбаатар дүүрэг. 1-р төрөхийн зүүн талд, Эмжж төв байр
ЭМЖЖ эмнэлгийн хүний нөөцийн орон тоог  Монгол улсын стандарт MNS 6330-2:2012 “Эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагаа 2-р хэсэг, тусгай мэргэжлийн төв”-ийн стандарттай жил бүр харьцуулсан судалгаа хийдэг бөгөөд 2014 оноос 2017 он хүртэлх хугацаанд ажлын байрыг 99-өөс 133 хүртэл нэмэгдүүлж хүний нөөцөө бэхжүүллээ.Эмнэлгийн бүх кабинет, нэгжүүдэд эмч, нарийн мэргэжлийн сувилагч, лаборантын орон тоог нэмэгдүүлж ажиллаж байна.

2014-2017 онуудад БНСУ, ХБНГУ, БНХАУ, ОХУ зэрэг улсад адил төстэй үйл ажиллагаа явуулдаг эрүүл мэндийн байгууллагуудаас эмнэлгийн бүтэц, зохион байгуулалт, шинэ техник, технологи, тусламж үйлчилгээний орчин үеийн арга зэрэгт удирдах ажилтнуудыг сургалтанд хамруулах, туршлага судлуулах үйл ажиллагааг идэвхжүүлэн ажиллаа.

2014-2017 онд ЧХХ эмч нарыг олон улсын 3-6 сарын урт хугацааны сургалтанд хамруулан нарийн мэргэжил эзэмшүүлсэн бөгөөд бүх зардлыг эмнэлгийн зүгээс гаргалаа. Магадлан итгэмжлэлийн хугацаанд нийт эмнэлгийн эмч, мэргэжлийн ажилчдыг олон улсын сургалт семинарт томилолтоор явуулахад 2014 онд 61.2 сая төгрөг, 2015 онд 81.1 сая төгрөг, 2016 онд 130.1 сая төгрөг, 2017 онд 117.8 сая төгрөг зарцуулсан байна.