Уншиж байна...

Монгол улс, УБ хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр төрөхийн зүүн талд

Захиргаа, Хүний нөөцийн алба

Эрхэм таны энэ өдрийн амгаланг айлтгая.
Манай байгууллага нь үндэсний тэргүүлэгч компаниудын нэг бөгөөд бид эмнэлэг сувиллын үйлчилгээ, эмнэлгийн тоног төхөөрөмж, эм, хөдөлмөр хамгаалал, хөдөө аж ахуй салбарт 130 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.
Манай байгууллага 1993 онд байгуулагдаж, 2012 онд Чих хамар хоолой, сонсгол судлалын төрөлжсөн мэргэжлийн сургалт эрдэм шинжилгээний төв болж, эрүүл мэндийн салбарт шаардлагатай шинэ ажлын байрыг олноор нэмэгдүүлэх, ажилтнуудынхаа нийгмийн хамгааллыг сайжруулахад идэвх санаачлага, үр бүтээлтэй ажиллаж, бусад аж ахуйн нэгж байгууллагуудыг манлайлан ажиллаж байгаа бөгөөд цаашид монгол улсын нийт хүн амд хүрч үйлчлэхийн тулд бид цар хүрээгээ улам тэлж, баталгаатай олон шинэ ажлын байр бий болгохоор ажиллаж байна.
“ЭМЖЖ” ХХК-ийн Захиргааны алба нь анх 2005 онд 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж, улмаар бүтэц бүрэлдэхүүн нь нэмэгдэн Захиргаа, хүний нөөцийн албаны дарга, хуулийн зөвлөх, IT инженер, нарийн бичгийн үндсэн орон тоотойгоор ажиллаж байна.
Мөн уг албаны бүрэлдэхүүнд захиргааны аппаратыг дэмжин ажиллах Эмнэлэг сувиллын мэргэжлийн удирдлага, ААХҮТ харъяалагддаг бөгөөд Захиргаа, Хүний Нөөцийн Албыг компаний Гүйцэтгэх захирал удирдлага, зохион байгуулалт, хяналтаар хангаж ажилладаг юм.
Захиргаа Хүний Нөөцийн Алба нь компаний бүхий л үйл ажиллагааны талаарх захиргааны зохицуулалт, шийдвэр гаргалтын бэлтгэлийг хангах, гарсан шийдвэрийн хэрэгжилтийн хяналт, үнэлгээ, хүний нөөцийн бодлого, зохицуулалтын асуудлыг нэгтгэн, зохион байгуулан ажиллаж байна.


ЭМЖЖ клиникийн ажилтан болсноор:
• Монгол улсын шилдэг, нэр хүндтэй эрүүл мэндийн байгууллагын нэгэн гишүүн болж ажиллах
• Ажлын тав тухтай таатай орчинд эрч хүчтэй, чадварлаг, шинэлэг, эвсэг хамт олонтой ажиллах
• Мэдлэг ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх
• Хөдөлмөрийн зах зээл дээр өрсөлдөхүйц цалин, урамшууллын системд хамрагдах, ахуй амьдралд нэмэр болохуйц нэмэлт боломжуудыг хүртэх
• Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх, шилдэг гавъяат эмч, нарийн мэргэжлийн эмч, багш, ажилтнуудаас суралцах


Оюутан дадлагажуулах:
Манай байгууллага нь ЭМШУИС-ийн бааз эмнэлэг бөгөөд Ач АУДС зэрэг сургуулиудтай хамтран оюутнуудад ЧХХ-н нарийн мэргэжил олгох, дадлагажуулах, оюутнуудын онолын мэдлэгийг практиктай холбоход дэмжлэг үзүүлж ажилладаг. Түүнчлэн бид идэвхи, зүтгэлтэй, сайн ажилласан оюутнуудаа өөрийн байгууллагадаа урьж ажиллуулдаг.

Ажилд орохыг хүсэгчийн анкетыг энд дарж авна уу

Нээлттэй ажлын байр: