Уншиж байна...

Монгол улс, УБ хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр төрөхийн зүүн талд

ЭМИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСАГ

Нэг. Түүх
Манай эмнэлгийн хэвтүүлэн эмчлэх эмийн эмчилгээ, дотор мэдрэлийн станционарийн тусламж үйлчилгээ 2007 онд 8 ортой эхэлж нийт 2 их эмч, 2 сувилагч, 1 үйлчлэгчтэй ажиллаж эхэлжээ.

Хоёр. Одоогийн хүчин чадал
Одоо тус тасаг нь дотор, чих хамар хоолой гэсэн 2 хэсэгтэй. Их эмч 3, сувилагч 3, үйлчлэгч 1-тэй, мөн өдрийн болон шингэн сэлбэх эмчилгээний кабинеттай ажиллаж байна.

Эмийн эмчилгээний тусламж үйлчилгээ нь сүүлийн үеийн багаж, тоног төхөөрөмж, эм хэрэгслээр хангагдсан болно. Үүнд:

ЭХО шинжилгээ ЭКГ шинжилгээ

Чихний шуугиан арилгах, шингэн сэлбэх эмчилгээ
Эмийн эмчилгээний тасагт люкс өрөө, дотор , чих хамар хоолойн 2 ортой эрэгтэй, эмэгтэй платууд ажиллаж, шингэн сэлбэх, лазер эмчилгээг тогтмол хийж байна.

Гурав. Ирээдүй эрхэм зорилт

Үе шат Зорилт Хэрэгжүүлэх арга
2014-2015 БНСУ, ХБНГУ-ын эмийн оновчтой эмчилгээг сонгож ашиглах Үе шаттай
2016-2017 Харшил арилгах олон улсын эмчилгээг нэвтрүүлэх Үе шаттай
2018-2020 Харшлын вакцин, сэргээн засах эмчилгээг өргөжүүлэх Үе шаттай
2021-2022 Эмийн эмчилгээний олон улсын түвшинд хүрэх Үе шаттай