Уншиж байна...

Монгол улс, УБ хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр төрөхийн зүүн талд

МЭС ЗАСЛЫН ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСАГ

Нэг. Түүх

ЭМЖЖ эмнэлгийн стационар нь 1997 онд 1 их эмч, 1 сувилагч, 15 ортойгоор анх байгуулагджээ. Тус стационари нь боловсон хүчин, материаллаг баазын хувьд байнга бэхжиж, 2002, 2005, 2009, 2013 онд тус тус 96%-аас дээш магадлан итгэмжлэгдэж, 2009, 2010, 2013 онд амжилттай сонгон шалгарч, төр түншлэлийн тэргүүний эмнэлгүүдийн нэг болжээ. 2007 онд 18 ор нэмэгдэж, 3 их эмч, 3 сувилагчтай болон хөгжжээ.

Хоёр. Одоогийн хүчин чадал
Одоо “ЭМЖЖ” эмнэлгийн стационари нь А1, А2 мэс заслын 25 ортой тасаг, В эмийн эмчилгээний 8 ортой тасаг, эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах хэсэг, хүлээн авах гэсэн хэсгүүдээс тогтож байна.


2.1 Барилга байшин, өрөөний хүчин чадал
ЭМЖЖ эмнэлэг нь 2005 онд шинэ байранд орж, 2012 онд өргөтгөж, стационарийн орчинг сайжруулж тохижуулав. Үүнд:

ЭМЖЖ эмнэлгийн стационарийн хүлээн авах ба сувилагчийн пост нь стандартын дагуу бүрэн тохижуулжээ.


2.2 Боловсон хүчин, мэргэжлийн тусламж үйлчилгээний ур чадвар
Манай тасаг нь Эмч 2, стационарийн сувилагч 3, ариутгагч 3, үйлчлэгч 3 гэсэн бүрэлдэхүүнтэй.Стационарийн тасаг нь: 2012 онд Хоолойн мэс засал-429, чихний мэс засал 600, хамрын мэс засал-265, эмийн эмчилгээнд-787, өдрийн стационарит-90 хүнд эмчилгээ үйлчилгээг үзүүлсэн.
Стационари тасаг нь 2013 оны 8 сарын байдлаар Хоолойн мэс засал-211, чихний мэс засал 393, хамрын мэс засал-217, эмийн эмчилгээнд-607, өдрийн стационарит-80 хүнд тусламж үйлчилгээ үзүүлсэн.
Стационарийн сувилагч нь хэвтсэн өвчтөний сэтгэл санаа, хоол унд, эм тариаг өдөр тутам цаг хугацаанд нь хийж байсан.
Оношлогоо, эмчилгээг стандартын дагуу хийж, ариутгал халдваргүйжүүлэлт, хог хаягдлыг стандартын дагуу бүрэн хангалттай хэргжүүлэн ажиллаж байна.
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллагуудтай хамтран ажиллаж истори тушаалтыг 100% биелүүлсэн.


Гурав. Ирээдүй эрхэм зорилт

Үе шат Зорилт Хэрэгжүүлэх арга
2014-2015 Стационарийн эм, хоол, үйлчилгээг цахим хэлбэрт оруулах Өөрийн хөрөнгөөр
2016-2017 Стационарт босоо өргөтгөл хийж, палатуудыг олон улсын жишигт ойртуулах Хөрөнгө оруулалтаар
2018-2022 Эмнэлгийн шинэ байранд дэлхийн стандартыг хангасан палатанд өвчтөнг хүлээн авна Хөрөнгө оруулалтаар