Уншиж байна...

Монгол улс, УБ хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр төрөхийн зүүн талд

МЭС ЗАСАЛ-АНЕСТЕЗИОЛОГИЙН ТАСАГ

Нэг. Түүх

Титан протез суулгах мэс засал 2002 он Мэс заслын хэсэг 2008 он

Манай тасаг нь анх 1997 онд ЭМЖЖ ххк дэргэд 15 ортой эмнэлэг байгуулагдахад чих хамар хоолойн мэс заслын 2 эмч, анестезиологийн 1 эмч, мэс засалын 2 сувилагч, анестезиологийн 1 сувилагчтай үйл ажиллагаа эхэлж байлаа. Тухайн үедээ бид жилд 200-д чих хамар хоолойн мэс засал хийж үүний 70-аад хувь нь хоолойн мах авахуулах өвчтөн эзэлж байсан. 2002 онд техникийн шинэчлэл хийж ХБНГУ-н CARL ZEISS OPMI 1S хүчин чадалтай микроскоптой болсноор чихний нарийн мэс заслуудыг хийх боломж илүү нээгдсэн. 2011 онд ХНБГУ CARL ZEISS OPMI 7S хүчин хэмээх хамгийн сүүлийн үеийн микроскопыг авч суурьлуулсан.

Хоёр. Одоогийн хүчин чадал
2.1 Барилга байшин, өрөөний хүчин чадал
Одоо манайх мэс заслын 2 блоктой , Одоо жилдээ 1000 гаруй мэс засал ордог ба үүний 60% нь чихний мэс засал, 20% нь хамрын мэс засал, 20% нь хоолойн мэс засал эзэлж байна. Хамрын хөндийн болон хамар дайврын дурангийн мэс заслыг 2009 оноос практикт бүрэн нэвтрүүллээ.

2.2 Багаж тоног төхөөрөмжийн хүчин чадал
ХБНГУ-н чих хамар хоолойн нарийн багажаар хангагдан 2009-2011 онд тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж ХБНГУ н CARL ZEISS OPMI загварын 2 микроскоптой , коагуляцийн аппарат , цахилгаан соруулгын аппарат , хагалгааний явцад нүүрний мэдрэлийн хяналтын монитор , мэдрэл мэдрэгч , цахилгаан дрилл , хамрын дурангийн ком багажаар бүрэн хангагдан хагалгааны явцад хэрэглэгдэх PDS, Johnson & Johnson утас , хутганы ир, гуурс, халад , даавуу гэх мэт хэрэгслүүдийг нэг удаагийнхаар ашиглаж байна. Анестезиологи наркозын хэсэгт 2008 оноос техникийн шинэчлэл хийж анестезиологийн 2ш MULTIPLUS, AMS-200 аппаратууд болон BIONET хяналтын мониторуудтай . Соруулгын хошуу, интубацийн гуурс, амьсгалыг хүрээг 2009 оноос бид нэг удаагийнх болгон ашиглаж байна. Наркозын эм тарианд пропопол, изофлюран , фентанил, зрэг сүүлийн үеийн бодисуудыг хэрэглэж байна


2.3 Боловсон хүчин, мэргэжлийн тусламж үйлчилгээний ур чадвар
Чих хамар хоолойн мэс заслын 7 эмч, анестезиологийн 3 эмч, мэс заслын сувилагч 2, анестезиологийн 2 сувилагчтай үйл ажиллагаа явуулж байна. Манайд АШУ доктор пропессор 1, АУ доктор1, тэргүүлэх зэргийн эмч 1, ахлах зэргийн эмч 1, АУ-ны магистрант 3 ажиллаж байна.


Гурав. Ирээдүй, эрхэм зорилго

Үе шат Зорилт Хэрэгжүүлэх арга
2014-2015 Мэс заслын блокт их засвар хийж, өргөтгөнө, өвдөлтын эсрэг баг ажиллана Hana hospital-тай хамтрах
2016-2017 Мэс засал, анестезиологийг олон улсын жишигт ойртуулан шинэчлэнэ Үе шаттай
2018-2022 Мэс засал, анестезиологийн менежментийн тооцоот төв байгуулах Үе шаттай