Уншиж байна...

Монгол улс, УБ хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр төрөхийн зүүн талд

Хүлээн авах

Нэг. Түүх
1997 онд анх нээгджээ.

Хоёр. Одоогийн хүчин чадал
Манай тасаг 24 цагийн үйл ажиллагаатай бөгөөд чих хамар хоолойн эмгэгтэй өвчтөнүүдийг хүлээн авч оношлох, эмчлэх, яаралтай тусламж үзүүлэх, зөвлөгөө өгөх үйл ажиллагаа явуулдаг.
Мөн чих хамар хоолойн яаралтай тусламж шаардагдах хамрын цус алдалт, хоолойн мэс заслын дараах цус алдалт, цочмог төвөнхийн бачуурал гэх мэт өвчин эмгэгийн үед анхны тусламжийг бүх насны хүнд цаг алдалгүй үзүүлдэг.
Бид төлөвлөгөөт болон яаралтай журмаар мэс засалд орох өвчтөнүүд мөн чих хамар хоолой, дотрын эмийн эмчилгээний тасагт хэвтэх өвчтөнүүдийг хүлээн авч өвчний түүх нээх, эмнэлгийн хуудас олгох, зарим халдварт өвчнүүдийн үед тусгаарлах зэрэг үйл ажиллагаа явуулдаг.



Өвчтөн хүлээн авах зарчим

1. Хүлээн авах тасгийн эмч ирсэн өвчтөнг хүлээн авч, үзлэг хийн. урьдчилсан оношийг тавьж, шаардлагатай тусламжийг үзүүлэн тасгийн эмчид хүлээлгэн өгнө.

2. Тасагт хэвтмэгц эмчлэгч эмч өвчтөний цаашдын оношлогоо эмчилгээг бүрэн хариуцна.

3. Ажлын бус цагаар 17.00-09.00 цагуудад, амралт, баярын өдрүүдэд 24 цагаар тухайн өдрийн жижүүр эмч өвчтөнг хүлээн авч үзэж, урьдчилсан оношийг тавьж, шаардлагатай тусламжийг үзүүлэн, хэвтэн эмчлүүлэх шаардлагатай бол бусад мэргэжлийн эмчид үзүүлж, яаралтай тусламж үйлчилгээний хуудсанд биеийн байдал, авсан арга хэмжээг бичиж, хүлээлгэн өгнө.

Хүлээн авах яаралтай тусламжийн тасаг Утас: 318086


Боловсон хүчин мэргэжлийн тусламж үйлчилгээний чадвар
Одоо тус хүлээн авах нь их эмч-1, сувилагч-1-тэй болж, өвчтөн хүлээн авах, гаргах ажиллагааг цахилгаанжуулсан горимоор хийж, тусгаарлах өрөө, яаралтай тусламжийн хэсгийг байрлуулжээ.

Гурав. Ирээдүй эрхэм зорилт

Үе шат Зорилт Хэрэгжүүлэх арга Үр дүн
2014-2015 Хүлээн авахын тусламжийг мониторжуулах, ЭМД-ын улсын сантай холбох Үе шаттай
2016-2017 Хүлээн авахын зарим үйлчилгээг цахилгаанжуулах Үе шаттай
2018-2020 Хүлээн авахад эрчимт эмчилгээний тусламжийн хэсэг нээх Үе шаттай
2021-2022 Олон улсын стандартын горимд хүргэх Үе шаттай