Уншиж байна...

Монгол улс, УБ хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр төрөхийн зүүн талд

Захирлуудын Мэндчилгээ


Чих хамар хоолой, сонсголын төрөлжсөн мэргэжлийн улсын үйлчилгээтэй, их сургуулийн бааз “ЭМЖЖ” ЧХХК-ийн зөвлөх эмч, “ЭМЖЖ”-г үүсгэн байгуулагч, АШУ-ны док, проф, МУ-ын хүний гавъяат эмч Б. Эрдэнэчулуун


Хүндэт таныг манай цахим хуудсанд морилсонд баярлалаа.

Монголд 1990 онд үүссэн Ардчиллын дараа олны жишгийг дагаж, эзэмшсэн мэргэжлийнхаа ачаар эх орондоо үндэсний агуулгатай, Чих хамар хоолой, сонсголын эмнэлэг байгуулна хэмээн зорьж, гэр бүл, үр хүүхэдтэйгээ санал нийлж, хамтран зүтгэж, 1993 онд ажлаа эхэлж, улмаар 1997 онд “ЭМЖЖ” эмнэлгээ нээсэн билээ.

Одоо манай эмнэлэг өөрийн 5 барилгатай, 130 гаруй ажилчин, албан хаагчиддтай, 60 гаруй нарийн мэргэжлийн эмч, инженер, багш, сувилагч, лаборанттай, Чих хамар хоолойн тусламж үйлчилгээг улсын хэмжээнд, Их сургуулийн түвшинд амжилттай үзүүлдэг, магадлан итгэмжлэгдсэн, сонгон шалгарсан төр түншлэлийн сургалт, эрдэм шинжилгээ, эмнэл зүй хосолсон эмнэлэг боллоо.

Манай хамт олон 2012 оноос хамтран ажилладаг ХБНГУ, БНСУ, БНХАУ, Австралийн мэргэжил нэгт байгууллагын тусламжтайгаар олон улсын жишгээр бүх насны хүн амд төрөлжсөн мэргэжлийн доорхи тусламж үйлчилгээг нэг жилд 25000 орчим хүнд амжилттай үзүүлж байна. Үүнд:

- Нөхөн сэргээх ба бичил мэс засал хийж, хэвтүүлэн эмчилдэг 33 ортой стационари

-Мэс заслын дараа байгалийн ногоон бүсэд эдгээж, сэргээн засдаг 50 ортой сувилал

-Бүх насны хүний эмгэгийг чих (Отологи), Хамар (Ринологи), хоолой (Ларингологи), сонсгол судлал (аудиологи), сонсгол сэргээх (акустик), дүрс оношлогоо (Дижитал рентген, СТГ, лаборатори, харшил, ЭКГ, ЭХО, тэнцвэр алдагдалт) гэсэн нарийн мэргэжлийн чиглэлээр үзэж оношлодог уртасгасан цагийн үйлчилгээтэй поликлиник

-Шингэн сэлбэх, лазерийн мэс засал, лазерийн туяа, хэл засал зэрэг өндөр технологи, мэргэжилтэнтэй эмчилгээний кабинетууд

Өнөөдөр манай манай байгууллагад олон улсын түвшинд нарийн мэргэжлийн тусламжийн бүх үйлчилгээг ганцаараа үзүүлэх чадвартайПрофессор 1, дэд профессор 1, клиникийн профессор 4, АШУ-ны доктор 1, АУ-ны доктор 2, АУ-ны магистр 4, АУ-ны магистрант 5, тэргүүлэх зэрэгтэй эмч 2, ахлах зэрэгтэй эмч 2 болон тэргүүний дунд мэргэжилтэнгүүд тогтмол үйлчилж байна.

Та манай эмнэлэгт хандвал олон улсын түвшинд нарийн мэргжлийн тусламжийг дэс дараатай, хөнгөн шуурхай үзүүлж, хяналтандаа авч, эрүүлжүүлж, таны сэтгэл ханамжийг хангана гэдэгтээ бат итгэлтэй байна.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Чих хамар хоолой, сонсголын төрөлжсөн мэргэжлийн улсын үйлчилгээтэй, их сургуулийн бааз “ЭМЖЖ” ЧХХК-ийн зөвлөх эмч,

“ЭМЖЖ”-г үүсгэн байгуулагч, АШУ-ны док, проф, МУ-ын хүний гавъяат эмч Б. Эрдэнэчулуун


“ЭМЖЖ” ХХК-ий гүйцэтгэх захирал, АУ-ны доктор, профессор, Зөвлөх эмч Э. Жаргалхүү


Сайн байна уу

Манай цахим хуудсанд хуудсанд зочилж байгаа танд баярлалаа.

Манай Чих Хамар Хоолойн Клиник нь өндөр хөгжилтэй орнуудын мэргэжил нэгт хамт олонтой хамтран доорхи тусламжийг дэлхийн түвшинд амжилттай үзүүлж, техник технологийг бүрэн нутагшууллаа. Үүнд:

-Таг дүлий хүнд сонгол оруулах Кохлеар имплант хагалгаа

-Дүлий хүний сонсголыг баталгаатай сайжруулдаг титан протез суулгах хагалгаа

-Хамрын хөндийн нөхөн сэргээх эндоскопи хагалгаа

-Чих суулгах, сонсгол оруулах үе шаттай хагалгаанууд

-Чих хамрын эмгэгийг найдвартай илрүүлдэг СТ шинжилгээ зэрэг болно.

Энэхүү тусламжаас гадна дүлий хүний сонсголыг дижитал сонсголын аппаратаар сайжруулах, нөхөн сэргээх тусламж үйлчилгээг улсад тэргүүлэх чиглэлээр үзүүлж байна.

Бид энэ туршлагаа ашиглан ЭМШУИС, “Ач” АУДэС-ийн үндсэн баазаар шалгарч, магистр, доктрант, резидент, эмч, сувилагч, оюутнуудын хичээл сургалтын гол бааз боллоо.

Бид хамтран ажилладаг гадаад, дотоод түншүүдтэйгээ хамтран жил бүр мэргэжлийн сургалт хийж, 21 аймаг 9 дүүргийн мэргэжил нэгт эмч нарынхаа мэдлэг мэргэжлийн дээшлүүлж байна.

Та манай эмнэлгээр морилон орж, бидэнтэй хамтран ажиллаж, нарийн мэргэжлийн үзлэг шинжилгээ эмчилгээгээр үйлчлүүлнэ үү.

“ЭМЖЖ” ХХК-ий гүйцэтгэх захирал, АУ-ны доктор, дэд профессор, ШУ-ны тэргүүний ажилтан Зөвлөх эмч Э. Жаргалхүү


Бидний түүх: